Бидний тухай

Манай байгуулага нь 2015 оны 6-р сарын 02-ны өдөр үүсгэн байгуулагдаж Англи хэлний сургалт, Хүмүүнлэгийн ажил, Олон улсын харилцааны чиглэлээр үйл ажиллагаагаа идэвхитэй явуулсаар ирсэн. Нийт үндсэн 6 ажилтантай цагийн 5 ажилтантай. Дээрхи гурван чиглэлээс Англи хэлний заах арга зүйг шинэчлэх тэр дундаа хэлний хэрэглээг богино хугацаанд эрчимтэйгээр явуулах олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаагаас IELTS, TOEFL-ийн шалгалтыг тухайн хүний онцлог, нас, эрэлт хэрэгцээнд тааруулан амжилттайгаар явуулах хөтөлбөр маань нийт Англи хэл сонирхон судалж байгаа, цаашид гүнзгийрүүлэн судалж байгаа судлаач оюутнуудын дунд тун амжилттай явагдаж бодит үр дүнд хүрээд байна.

Гагцхүү хэлний хичээл заахаас гадна суралцагчийг идэвхижүүлэх сэргээх хөтөлбөр аянг тогтмол явуулдаг. Тухайлбал, хамтран ажиллагч байгууллага дээр очиж танилцах, сурсан хэлний чадвараараа орчуулга хийх, нийгмийн залуу манлайлагч, идэвхитэн зүтгэлтэнг урьж яриа хийлгэх, эх орондоо эргэж ирж хувь нэмрээ оруулах гэх мэт аянг явуулсар ирсэн.

About
1200+

Нийт суралцагч

About
80%

Амжилттай төгсөгч

About
50+

Гадаадад суралцсан

Манайд суралцаж төгссөн оюутануудын дийлэнхи нь Австрали, Америк, Канад, Япон гэх мэтийн өндөр хөгжилтэй оронд суралцаж байна. Бид нийгэмд хүлээх үүргээ бодитоор биелүүлэх зорилгоор сайн дурын ялангуяа эргэх холбоотой аянг явуулсаар ирсэн. Үүнд Лантуун дохио төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж боловсон хүчинг нь хэлний мэдлэгийн хүрээнд дадлагажуулах, харъяа нутаг дэвсгэрийн эмзэг бүлгийн хүүхдүүдийг сурган цаашид ажлын байраар хангах, байгаль орчиноо хоггүй болгох гэх мэт ажлыг амжилттай хийсээр ирсэн. Ажиллах боловсон хүчний хувьд Тесолын зэрэгтэй багш 2, мөн кембрижийн шалгагч багшийн эрхтэй багш 1, гадаадад Англи хэлний заах арга, стандарын зэргээ ахиулсан багш 1, мэргэжлийн гадаад багш нар ажиллаж байна. Бидний онцлог бол 3 сар тутам хичээлийн хөтөлбөрөө шинэчилж, бодит практикийг суурь болгон ажиллаж байна. Бидний зорилго бол хэлийг орчинд их мөнгө зарцуулалгүйгээр эх орондоо найдвартай, баталгаатай арга техникийг үндэслэн хурдан хугацаанд сурах мөн Монгол хүний оюуны чадамжийг үнэлэх, дотоодын эдийн засгийг тогтвортой байлгахад гадагшаа явж сурахад зарцуулж буй мөнгөний урсгалыг зогсоож дотооддоо нийлүүлэхэд оршино.

Манай Хамт Олон

Бид таныг амжилтанд хөтлөхөд хэзээд бэлэн

Golden Compass Teacher

Дуугий багш

It is a long established fact that a reader will be distracted by the readable content of a page when looking at its layout. The point of using Lorem Ipsum

Golden Compass Teacher

Гадаад багш

It is a long established fact that a reader will be distracted by the readable content of a page when looking at its layout. The point of using Lorem Ipsum

Golden Compass Teacher

Гэрлээ багш

It is a long established fact that a reader will be distracted by the readable content of a page when looking at its layout. The point of using Lorem Ipsum.