Баярмаа

Энд ирэхээс өмнө миний англи хэл гэж хүнд хэлэхээс ичмээр юм байсан. Одоо би өөрийн мэдлэгээ хүссэн хэмжээнд хүргэж амьдралдаа цааш алхах олон хаалгыг нээсэн мэт санагдаж байна.

Гэрэлсүрэн С

Сургагч багш нартаа баярлалаа. Дараа дараагийн суралцах хүүхдүүдэд захихад зүгээр л багш нарынхаа үгэнд ороод явахад амжилт ойрхон байгаа шүү гэж хэлмээр байна.

Эрдэнэбаяр Х

Англи хэлийг аль арван жилээсээ л сурч эхэлсэн. Тал талаас юм цуглуулж элдэв жижиг оролдлогууд хийж явсаар байтал миний мэдлэг гэж эмх замбараагүй самарсан юм болоод урагш ахихгүй гацчихсан байсан. Энд ирээд цэгцтэй мэдлэг олж аваад зогсохгүй зорьсон оноогоо авсандаа баяртай байна. Цаашид үргэлж холбоотой байх болно оо та нартайгаа.

Сарангэрэл Б

Багш маань хэлийг зөвхөн шалгалт эсвэл ном тойрсон хүрээнд биш маш өргөн хүрээнд тайлбарлаж заадаг нь надад их ойлгомтой байсан. Намайг сурахад зөвхөн би хичээж байгаа биш бусад хүмүүс туслаж байгаа сэтгэл нь үргэлж мэдрэгддэг. Олон найз маань надаар дамжуулж энд ирсэн, тэд маань ч маш их баяртай байгаа.